• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Давстай усаар амаа зайлах нь амны хөндийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Давстай усны ашиг тусын талаар та сонссон байх, үүнийг хоолойн өвдөлт, буйл, тэр ч байтугай шүдэнд ажилбар хийсний дараа өвчин намдаахад ашигладаг. Давстай усаар амаа зайлах нь амны хөндийн эвгүй мэдрэмжийг арилгахад ашигладаг хялбар бөгөөд хямд үнэтэй гэрийн эмчилгээ юм.

 

Анагаах ухааны салбарт давсыг хэрэглэсэн түүх

Анагаах ухааны салбарт давсыг хэрэглэсэн нь МЭӨ 1600 оноос эхтэй. Давсны эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг анагаах ухааны хамгийн эртний скриптүүдэд тэмдэглэсэн байдаг.

Давс нь хатаах, шархыг халдваргүйжүүлэх чадвартай гэж үздэг. Эртний Египетийн анагаах ухаанд халдварын эсрэг уусмалын жор бичиж өгдөг байсан бөгөөд үндсэн найрлага нь давс байжээ. Эдгээрийг тосон түрхлэг эсвэл эмчилгээний лаа байдлаар мөн амаар уух хэлбэрээр бичиж өгдөг байв. Грекийн анагаах ухаанд давсыг зөгийн балтай холин шарх болон зүссэн хэсэгт халдваргүйжүүлэх зорилгоор ашигладаг байв.

 

Давс нь шүдний бактерийг хэрхэн дарангуйлдаг вэ?

Давс бол үндсэндээ натрийн хлоридоос (NaCl) бүрддэг эрдэс бодис юм. NaCl-ийн уусмалаар амаа зайлах нь буйл эрүүл болох байдлыг түргэсгэх, амны шархны эдгэрэлтийг дэмждэг гэж үздэг хуучны арга юм. PLOS ONE сэтгүүлээс гаргасан нийтлэлд шүдний эмч нар амны хөндийн эрүүл ахуйг сайжруулахын тулд давсны уусмалаар амаа зайлахыг шүд арчилгааны дэглэмдээ нэмэж оруулахыг зөвлөж байна. Гэхдээ давстай усаар амаа зайлах нь ямар ач тустай вэ? Өнгөр нь их хэмжээний сахартай (чихэрлэг хоол хүнс, ундаанаас) харилцан үйлчлэлцэх үед хүчил үүсгэн шүдний паалан руу довтолдог. Мөн өнгөрийн хуримтлал нь буйлны өвчлөлд нөлөөлдөг. Journal of Indian Society of Pedodontics & Preventive Dentistry-д гарсан нийтлэлд давстай ус нь өнгөрийг үр дүнтэй бууруулж, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх өнгөрийн тогтмол хяналтанд туслах хэрэгсэл болохыг тогтоожээ. Өдөрт хоёр удаа шүдээ угааж,шүдний утас болон шүдний завсрын бусад цэвэрлэгчээр шүд хооронд цэвэрлэх нь эрүүл ам болон инээмсэглэлийн чухал хэсэг хэвээр байгаа гэдгийг санаарай.

 

Давстай усны анагаах шинж чанарууд:

Шүд авсны дараа амаа давстай усаар зайлж байхыг шүдний эмч зөвлөж магадгүй. Учир нь давстай ус нь байгалийн эмчилгээний шинж чанараараа алдартай. Гэрийн нөхцөлд эмчлэх энэхүү арга нь амны хөндийн шархнаас үүсэх таагүй мэдрэмжийг арилган нөхөн сэргээх үйл явцад тусладаг. Давстай ус нь амны хөндийн үрэвсэл болон бактерийг багасгах замаар шарх эдгэрэлтийг хурдасгадаг.

 

Ам зайлах давсны уусмал бэлтгэх:

Давстай усан уусмал хийх нь амархан байдаг. Танд давс, бүлээн ус л хэрэгтэй. Нэг аяга бүлээн усанд 1/2 цайны халбага давс нэмнэ.

Та энэхүү хэмнэлттэй зайлагчийг дараах зорилгоор ашиглаж болно:

  • Амны хөндийн шархыг тайвшруулах
  • Шүд авсны дараа өвдөлт намдаах зорилгоор
  • Хоолой болон хэлний өвдөлтөөс болж таагүй мэдрэмжийг багасгах

Давстай усаар зайлах нь ашиг тустай боловч амны хөндийн өдөр тутмын эрүүл ахуйн арчилгааг орлож чадахгүй.

 Шүдээ сайн арчлах нь өдөрт 2 удаа угааж, шүдний завсрыг цэвэрлэхээс эхэлдэг. Үүнийг хийснээр шүд хооронд наалдсан хоолны үлдэгдэл хэсэг, бактери, өнгөрийг үр дүнтэй арилгана. Гэрийн нөхцөлд эмчлэх давстай усны ам зайлагч хэрэглэхээсээ өмнө шүдний эмчтэй зөвлөлдөж хэрхэн, хэзээ хэрэглэх талаар мэдэх хэрэгтэй.