• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Амны хөндийн ясны ургацаг /Dental tori/

Торус нь эрүү болон хоншоорын ясны энгийн ургацаг юм. Эрүүний ясны торус /mandibular tori/  нь ихэнхдээ хэлэн талд байдаг бөгөөд 90% нь хоёр талдаа ургасан байдаг. Хоншоорт ихэвчлэн тагнай талд /palatal tori/ ургадаг бөгөөд тагнайн голын шугамаар ургасан байдаг.

3 дахь хэлбэр buccal exostosis нь эрүү хоншоорын ясны хацар талд ирмэг хэсгээр ургадаг.

Хэрэв та амандаа ямар нэгэн торус байгааг анзаарсан бол энэ нь хорт хавдар үүсгэдэггүй хавдар бөгөөд хорт хавдар болж хувирахгүй гэдэгт итгэлтэй байгаарай.

 

Шалтгаан:

Олон төрлийн хүчин зүйлүүдээс шалтгаалдаг:

  • Амны хөндийн бэртэл гэмтэл
  • Зажлах болон шүдээ зуух үед эрүүний ясанд стресс үүсэх
  • Амьдралын хэв маяг / хоолны дэглэмийн нөлөө, тухайлбал витамины дутагдал, загасны хэрэглээ, кальциар баялаг хоол хүнс.
  • Нас хүйс
  • Генетик

 

Эмчилгээ:

Торус нь өдөр тутмын идэх, уух, ярихад саад болдоггүй тул шүдний мэргэжилтнүүд эмчилгээ зөвлөдөггүй. Гэсэн хэдий ч эмчилгээ нь дараах тохиолдолд хийгдэж болно:

  • Хоол идэж байхад эсвэл бусад үйл ажиллагаа хийхэд аманд шарх үүсгэн үрэвссэн үед
  • Гэрийн амны хөндийн байнгын арчилгаа эсвэл өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд (идэх, ярих) саад учруулж эхлэх үед
  • Хиймэл шүд хийхэд саад болох үед
  • Амны дунд хэсэг хүртэл томорч ургасан үед
  • Амны хөндийн эрүүл мэндийн бусад асуудлуудын шалгаан болох үед

Хэрэв торусыг авахуулах шаардлагатай бол нүүр амны мэс засалч нь ихэвчлэн амбулаторт ясны ургалтыг арилгах мэс ажилбар хийдэг.

Өдөр бүр хийх хамгийн сайн зүйл бол шүдний арчилгааны үеэр ясны өсөлтийг цочроохгүй байх явдал юм. Иймээс зөөлөн үстэй сойзыг ашиглаарай. Зөөлөн үстэй сойз нь шүд, буйл болон хэлнээс бактерийг арилгахад тусалдаг.