• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Хүүхдийн шүд саатах, оройтож ургах шалтгаан

Хүүхдийн анхны сүүн шүд 6-7сартайд

Анхны байнгын (ясан) шүд 5-6 настайд цухуйж ургаж эхэлдэг.

Гэхдээ тухайн хүүхдийн биемахбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хугацаанд шүдэлдэг.

Хүүхдийн шүд шүдлэх ёстой дундаж хугацаанаас 1жил илүү өнгөрч, хэвийн шүд шүдлэх хурд удааширч, хамгийн сүүлд уг шүд шүдлэхийг шүд саатах гэнэ.

Хүүхдийн шүд оройтож ургах шалтгаан:

•Ерөнхий биемахбодийн өвчин:

*Бамбай булчирхайн хордлого

*Өнчин тархины үйл ажиллагаа буурах зэрэг дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд

*Мөгөөрсөн эдийн тэжээлийн хямрал

*Дауны синдром

•Өсөлт хөгжилтийн гажиг

•Хоол тэжээлийн дутагдал, хямрал

•Удамшлын (эцэг эхийнхэн шүд нь оройтож ургах буюу саатаж байсан)

•Буйл зузаарах

•Гэмтэл авснаас шалтгаалж шүдний сурвалжийн эмгэг үүсэх

•Сүүн шүдийг эрт авснаас үүссэн түүшин ясны нягтрал зэрэг олон төрлийн шалтгаанаас шүд саатаж болно.

 

Таны хүүхдийн шүд ургахгүй удаж байвал, сүүн шүд нь унахгүй дараагийн байнгын шүд нь шүдлэхгүй удвал та манай эмнэлэгт хандаарай