Имплант гэж юу вэ?
Имплант нь шүдгүй болсон эрүү хоншоорын ясанд титан голонцор буюу хиймэл ёзоорыг суулган хийгддэг шүдэлбэр бөгөөд хүний 3 дахь шүд гэж эмч нар үздэг.
Имплантны давуу талууд:
Өөрийн шүд мэт байдаг
Бусад шүдэнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй
Зажлалтанд нь сөрөг нөлөөгүй ба төвөггүй
Удаан хугацааны эдэлгээтэй буюу 15-18 жил түүнээс ч дээш хугацаагаар тогтох боломжтой
Имплант шүд хийхэд ямар үе шаттай хийгддэг вэ?
1.Оношлогоо, нарын шинжилгээ, тооцооллын үе.
Рентген зураг болон CBCT/компьютер томографи/
Шүдний дэлгэмэл зураг аван, зурган дээр хэмжилт хийгддэг. Мөн илүү дэлгэрэнгүй 300 гаруй зүсэлттэй хийгддэг CBCT буюу компьютер томографи зургийг авахуулж болно. Энэ нь тусгай программ ашиглан тухайн хүний ясны нягт, мэдрэлийн байршил, ясны зузаан нимгэнд таарсан имплант суулгах, хагалгааны төлөвлөгөө гаргах чухал ач холбогдолтой.
2. Цусны шинжилгээ
Имплант хагалгаа хийгдэхийн өмнө зарим төрлийн шинжилгээ шаарддаг ба энэ нь танд имплант шүд хийгдэх боломжтой үгүйг шийдвэрлэдэг. Жишээлбэл, цусны бүлэгнэл хагалгааны явцад чухал байдаг учраас шинжилгээ өгөн үүнийг мэдэх боломжтой
3.Титан голонцор суулгах
Буйланд жижиг зүсэлт хийн титан голонцор буюу хиймэл ёзоорыг ясанд суулгадаг. Хагалгааны үргэлжлэх хугацаа хэдэн шүд хийлгэхээс хамааран харилцан адилгүй байдаг ба ойролцоогоор 1 цаг орчим болдог.
4.Тулгуур
Имплант хагалгаа хийгдсэнээс хойш буйл эдгэх, яс бороолох хугацаа гэж байдаг ба энэ нь 3-6 сар болдог. Буйл эдгэсний дараа титан голонцрыг цөгцөн хэсэгтэй холбодог.
5.Бүрээс
Хамгийн сүүлийн шат буюу бүрээс хийх. Танд тохирсон шүд хийхийн тулд хэв аван бүрээсийг хийснээр таны имплант шүдэлбэр маань бүрэн хийгдэж дуусна.
Хориглох заалт:
Жирэмсэн үед
Цус шингэрүүлэх эм, бэлдмэл хэрэглэж байх явцад
Хар тамхи болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай бол
Яс ба холбогч эдийн өвчлөлийн үед имплант хагалгааг хийхийг хориглодог.
Манай эмнэлгийн 10 гаруй жил ажилласан туршлагатай, чадварлаг мэс заслын эмч нар маань имплант хагалгааг хийж байгааг дуулгахад таатай байна. Имплант хагалгааны талаар асууж тодруулах зүйл байвал 77002200, 80882200 утсаар,мөн фэйсбүүк чатаар асуух боломжтой.