• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Бяцхан үрсийнх нь шүд ургах гэж буйг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдийн шүд ургах гэж байгааг хэрхэн мэдэх, арчилж бэлдэх тухай:

Хүүхдийн анхны сүүн шүд 4-6 сартайд ургадаг, гэхдээ тухайн хүүхдийн биемахбодийн онцлог, физиологи, өсөлт зэргээс хамаараад 2-3 сартайд бас 8 сартайд ч ургаж болдог. Ихэнх хүүхдийн шүд ургахдаа ямар нэгэн зовиургүйгээр ургадаг бол зарим хүүхдийн шүд ургахад зовиур илэрч болдог.

Шүд ургах үеийн зовиур:

  • Уйлагнах

  • Уур уцаартай болох

  • Бага зэрэг(38 цельс хүртэл) халуурах

  • Хоолны дуршил буурах

  • Нойрондоо муудах

  • Шүлс ихээр гоожих

  • Буйл нь загатнаснаас болж тоглоом, угж зэргээ хазах

Шүд буйлаа цоолж урган гарч ирж байгаа учраас хүүхдэд өвдөлт болон загатнах мэдрэмж үүсдэг. Иймээс зориулалтын дотроо шингэнтэй (ус болон гель) тоглоомыг бага зэрэг (5-10минут) хөргөж хүүхдэд өгч тоглуулна. Хазах зориулалттай хэсгийг хүүхэд хазсанаар тухайн загатнаж байгаа хэсэгт хүйтэн тоглоом хүрч хүйтэн жин болж өвдөлт багасдаг.

Хэрхэн арчилж бэлдэх вэ?

Хүүхдийн шүдийг шүдэлсний дараа угааж цэвэрлэнэ гэж эцэг эхчүүд боддог ба энэ нь буруу ойлголт юм.

  • Хүүхдийн амны хөндийг(хэл, буйл, завьж) төрсөн цагаас нь эхэлж цэвэрлэж арчлах хэрэгтэй.

  • Хүүхдийг хөхөөр болон угжаар хооллосны дараа марлин самбайг хуруундаа ороож бүлээн усаар норгоод буйл, хэл, завьжийг арчиж цагаан өнгөрийг арилгана.

  • Амны хөндийг цэвэрлэхдээ эцэг эх асран хамгаалагч сууж, хүүхдийг хэвтүүлж толгойг нь өвөр дээрээ байрлуулна.