• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Шүдний эгнээний гажиг үүсэх шалтгаан
Шүдний гажиг үүсэх шалтгааныг удамшлын гаралтай, олдмол гэж 2 ангилна.
Үүнээс олдмол шалтгаан нь
  •  Сүүн шүдийг эрт авхуулах
  •  Зөөлөн чанарын бүтээгдэхүүн идэх
  •  Буруу зуршил гэх мэт
Сүүн шүдийг эрт авхуулах:
Сүүн шүд нь байнгын шүдийг гарах хүртэл түүний зайг хадгалах үүрэгтэй. Гэвч түүнийг цагаас нь эрт авсанаар түүний оронд ургах байнгын шүдний зай алдагдаж шүдний эгнээний гажиг үүсэх нэг шалтгаан болдог байна. Тиймээс цоорлын хүндрэлийн улмаас зайлшгүй авах шаардлага үүсвэл сүүн шүдийг авсаны дараа зай хадгалагч зэмсгийг зүүх хэрэгтэй.
Зөөлөн чанарын хоол хүнс хэрэглэх:
Зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэснээр хүүхдийн эрүү болон хоншоор яс хангалттай хөгжиж чаддаггүй байна. Тиймээс байнгын шүд шүдлэхэд хангалттай зайгүйн улмаас байнгын шүд бөөгнөрөн ургадаг байх нь ээ.
Буруу зуршил:
  •  Шүлс буруу залгих
  •  Амаар тогтмол амьсгалах
  •  Хумс мэрэх
  •  Шанаа тулах
  •  Хэл хуруугаа хөхөх гэх мэт эдгээр буруу зуршлын улмаас шүдний эгнээний гажиг үүсдэг ба эдгээр шинж тэмлэг илэрвэл гажиг заслын эмчид хандах хэрэгтэй.