Тамхи нь өрөөсөө халуун утаа ялгаруулдаг бөгөөд энэ утаа нь шүдийг бүрхэж маш ихээр гэмтээдэг байна. Тамхины утаа өөрөөсөө давирхай ялгаруулдаг бөгөөд давирхай нь таны цасан цагаан шүдийг эвгүй шар өнгөтэй болгодог харин маш олон жил татсан хүнийх бор өнгөтэй болдог.
Байнга тамхи татах нь таны амны хөндийд ямар хор нөлөөтэй вэ?
Тамхины утаа нь өнгөр үүсгэж шүдний паалангийн нягтаршлыг багасгаж цоорол үүсэхэд таатай нөхцөл бүрдүүлдэг мөн буйлны үрэвсэл үүсгэдэг байна. Энэ нь шүдгүйдэл үүсгэж судалгаагаар тамхи татдаг хүний 40 гаруй хувь 65 насандааа тал шүдээ алддаг. Тамхины утаа нь шүлс ялгаралтыг багасгаж амтлах мэдрэмжийг өөрчилдөг
Нэг ширхэг тамхинд 15-20 мг никотин байж, мөн нэг ширхэг тамхи татахад 1-2 мг никотиноор амьсгалдаг. 50-60 мг никотин нь хүнийг шууд үхэлд хүргэдэг аюултай юм