Шүдний оог хэрхэн шахаж хэрэглэж байгаагаар нь тухайн хүний хувийн зан чанарыг тодорхойлж болдог байх нь.
Шүдний оог ямар байдлаар шахаж хэрэглэдэг болохоо энэ 5н зурагнаас нэгийг нь сонгоод хариултаа харна уу.
Шүдний оо – 1
Хэрэв та шүдний оог анх ямар байсан, тэр чигээр нь хэрэглэдэг бол ганцаараа байхыг илүүд үздэг төрлийн хүн юм. Та мөрөөдлөөрөө амьдардаг бөгөөд таны бодол санаа болон мэдрэмж чинь үргэлж хоорондоо нийцдэг. Ихэнх үед та бүтээлч байдаг бөгөөд таны толгойд олон санаа эргэлддэг. Хэрэв та шүдний оог бага зэрэг шахаж хэрэглэдэг бол бодолд автдаг болон тэвчээртэй хүн гэж өөрийгөө дүгнэж болно. Мөн өглөгч, эрх тэгш харилцааг эрхэмлэдэг.
Шүдний оо – 2
Хэрэв та шүдний оог гол хэсгээс нь шахаж хэрэглэдэг бол өөрийгөө реалист үзэлтэн гэж бодож болно. Зарим зүйлийг хийхдээ та бага зэрэг яаруу ханддаг. Хүнд хэцүү нөхцөл байдалд та өөрийгөө хүчилж, асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээл зүтгэл гаргадаг. Ихэнх үед таныг олон нийт хүрээлдэг бөгөөд тэр ч үүднээсээ та бусдын анхаарлын төвд байх дуртай.
Шүдний оо –3
Хэрэв та шүдний оог дээд талаас нь шахаж хэрэглэдэг бол энэ нь таныг маш зөрүүд хүн болохыг илтгэж байна. Та үргэлж өөрийгөө бусдаас хязгаарлаж байдаг ч цаг ямагт зорьсондоо хүрч чаддаг. Заримдаа та өөрийнхөө ашиг сонирхлыг бусдынхаас дээгүүр тавих гээд байдаг сул талтай.
Шүдний оо – 4
Хэрэв та шүдний оог маш болгоомжтойгоор, ёроол хэсгээс нь шахаж хэрэглэдэг бол төгс төгөлдрийг эрхэмлэгч нэгэн юм. Дээрээс нь та гэртээ болон ажил дээрээ үргэлж бусдад урам зориг, итгэл үнэмшил хайрладаг. Үүнийхээ ачаар зорьсон зорилгодоо төвөггүй хүрч чаддаг.
Шүдний оо –5
Хэрэв та шүдний оог хаанаас нь л бол хаанаас нь хамаагүй шахаж хэрэглэдэг бол зохион бүтээгч төрлийн хүн гэж өөрийгөө бодоход буруудахгүй. Ямар ч нөхцөлд та дэлхий ертөнцийг гэгээлэг талаас нь харахыг илүүд үздэг. Заримдаа таны амьдралд буруу мэдээллээс болж эмх замбараагүй байдал үүсэж, багагүй асуудал тарьдаг ч, та ямар ч асуудлыг шийдвэрлэх чадвартай.
Шүдний оо яаж шахдаг вэ? Та өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ талаар шинэ зүйл олж мэдсэн үү? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!