Шүдний ормын өвдөлт гэж юу вэ?
Шүдний ормын өвдөлт /dry socket/ нь шүд авалтын дараа үүсэж болох өвдөлтөт нөхцөл байдал юм. Энэ нь агт араа шүд авсны дараа тохиолддог нийтлэг хүндрэл юм.
Шүд авсны дараа цусны бүлэгнэл үүсэж эдгэрэх үйл явц явагддаг. Цусны бүлэгнэл нь авсан шүдний доорх мэдрэлийн төгсгөл ба ясны дээр хамгаалалтын давхарга үүсгэдэг. Энэ нь шинэ яс болон зөөлөн эдийн ургах суурийг бүрдүүлдэг.
Гэсэн хэдий ч энэхүү цусны бүлэгнэл задрах эсвэл буруу үүсэх үед мэдрэлүүд ил гардаг. Үүний үр дүнд та шүдний ором дотор хүчтэй өвдөлт, үрэвслийг мэдрэх болно. Мөн хоолны үлдэгдэл шүдний ором руу орж өвдөлтийг нэмэгдүүлдэг.
Шүдний ормын өвдөлтийн шалтгаан
Шүдний ормын өвдөлт үүсгэх хэд хэдэн шалтгаан байдаг, үүнд:
Шүд авагдсан хэсгийн гэмтэл /жишээлбэл саатсан шүд/ нь шүдний ормын өвдөлт /dry socket/ үүсгэж болзошгүй. Жишээ нь, шүд ил гарч ирээгүй эсвэл шүдний хэсэг багахан цухуйсан байвал саатсан шүдэнд тооцогддог.
Хэрэв та жижиг эрүүтэй бол 3-р их араа шүд /агт араа/ саатах магадлал өндөр юм. Ийм шүдийг авахгүй бол амны хөндийн ноцтой халдвар болон уйланхай үүсч болно.
Шүдний ормын өвдөлттэй холбоотой бусад хүчин зүйлс:
Шүдний ормын өвдөлтийн шинж тэмдэг:
Шүд авснаас хойш хэд хоногийн дараа танд дараах шинж тэмдэгүүд илэрвэл шүдний ормын өвдөлт болох магадлалтай:
Хэрхэн шүдний ормын өвдөлтөөс сэргийлэх вэ?
Шүдний ормын өвдөлтөөс сэргийлэхийн тулд өдөр бүр хэд хэдэн удаа амаа зайлж байхыг шүдний эмч нар зөвлөж байна. Агт араа шүд авсны дараах арчилгааны зааврыг сайтар дагаж мөрдөж, амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй. Мэс заслын дараа дор хаяж долоо хоног шүд авсан хэсгийг сойзоор угаахаас татгалзаарай.
Шүд авсны дараах эхний 2 өдөр зөөлөн хоол хүнс хэрэглэх, долоо хоногийн туршид кафейн, алкохоль, халуун уух зүйл, хийжүүлсэн ундаа болон тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн соруул хэрэглэхээс татгалзсанаар шүдний ормын өвдөлт үүсэхээс сэргийлнэ.
Шүдний ормын өвдөлтийн эмчилгээ
Хэрэв танд шүдний ормын өвдөлт илэрвэл аль болох хурдан шүдний эмчид очиж эмчилгээ хийлгээрэй. Таны шүдний эмч уг шүдний ормыг цэвэрлэж, эдгэрэлтийг түргэсгэхэд туслах болно. Антибиотикийг зөвхөн шүд авсан хэсэг халдварлагдсан үед л жор бичиж өгдөг.
Шүдний ормын өвдөлтийн эмчилгээ нь 4 алхамаас бүрдэнэ, үүнд:
Алхам 1 - Нэгдүгээрт, таны шүдний эмч эсвэл нүүр амны мэс засалч шүдний ормыг цэвэрлэж, шүд авсан хэсэгт байгаа хоол хүнсний үлдэгдэл, бактерийг цэвэрлэнэ.
Алхам 2 - Дараа нь тэд эмийн боолтоор /medicated dressing/ шүдний ормыг дүүргэнэ. Энэ нь шүдний ормонд шинээр хоол хүнсний үлдэгдэл орохоос сэргийлнэ.
Алхам 3 - Боолтыг байрлуулсны дараа та эдгэрэх явцад шүдний эмчид тогтмол очиж байх хэрэгтэй.
Алхам 4 - Таны шүдний эмч мэс ажилбарын дараа танд антибиотик, өвдөлт намдаах эм, эсвэл эдгэрэлтэнд туслах ам зайлах уусмалыг зөвлөж болно. Та мөн Ибупрофен гэх мэт эмчийн зааврын дагуу өвдөлт намдаах эм ууж болно.
Алхам 5 - Мөн бактери, хоол хүнсний үлдэгдлийг гадагшлуулахын тулд амаа өдөр бүр давстай усаар зайлж байх нь чухал юм.
Хэрэв өвдөлт намдаах хэрэглэсэн ч өвчин намдахгүй бол эсвэл танд амьсгалахад бэрхшээлтэй байвал шүдний эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж:
Balaji, S. M., and Daniel M. Laskin. Textbook of Oral and Maxillofacial Surgery. Elsevier, a Division of Reed Elsevier India Private Limited, 2013.
“Dry Socket.” Mayo Clinic, Mayo Foundation for Medical Education and Research, 25 Jan. 2017, www.mayoclinic.org/diseases-conditions/dry-socket/symptoms-causes/syc-20354376.
“Dry Socket: MedlinePlus Medical Encyclopedia.” MedlinePlus, U.S. National Library of Medicine, medlineplus.gov/ency/patientinstructions/000780.htm.
Shafer, A. William, et al. Shafer's Textbook of Oral Pathology. Elsevier, a Division of Reed Elsevier India Private Limited, 2015.