• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
хөл хорионы үеэр амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих талаарх зөвлөмж:

Бид танд хөл хорионы үеэр гэртээ байх үедээ амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих талаар 6 зөвлөмжийг хүргэж байна.

1. Өдөрт дор хаяж 3 удаа шүдээ угаагаарай:

Бага байхаасаа л бид ийм зөвлөгөөг нэг бус удаа сонсож байсан. Гэсэн хэдий ч заримдаа бидний завгүй амьдралын хэмнэл түүнийг дагахад хэцүү болгодог. Харин цар тахлын үед гэрээсээ ажиллах болон гэртээ байх цаг их байгаа тул та амны хөндийн эрүүл ахуйдаа цаг заваа зориулж, хоол бүрийн дараа шүдээ зөв сайн угааж хэвшээрэй. / Мөн та хэлээ угааж, ам зайлагч, шүдний утас хэрэглэхээ мартуузай./

 

2. Хоолны дэглэмдээ анхаарлаа хандуулаарай:

Гэртээ байхаар амттан их идэх гээд байдаг тал бий. Сахар ихтэй хоол хүнс нь шүдний пааланг эрдэсгүйжүүлж, шүд цоорох өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.

Тиймээс та шүдээ сайн угааж байхаас гадна эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм барьж байх хэрэгтэй.

 

3. Фтор агуулсан амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг хэрэглэх:

Фтор нь шүдний пааланг нөхөн сэргээх процесст тусалдаг, шүдийг цооролд илүү тэсвэртэй болгож, шүд цоорох өвчин үүсэхээс сэргийлдэг. 

Тиймээс та амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн авахдаа найрлагандаа фтор агуулсан эсэхийг шалгаж үзэхийг зөвлөж байна.

 

4. Гэртээ байгаа хүүхдүүддээ анхаарал тавьж, сургах:

Та бүхэн үр хүүхэд дүү нараа бүдэрч унах, юм мөргөж шүдээ гэмтээхээс урьдчилан сэргийлж, байнга анхаарал болгоомжтой байлгаарай.

Энэхүү хөл хорионы үеийг ашиглан та хүүхдүүддээ амны хөндийн арчилгааны ач холбогдлыг ойлгуулах, зөв ​​угаах арга техникийг хамтдаа хөгжилдөх байдлаар зааж өгөх сайхан боломж юм.

 

5. Хөл хорио дууссаны дараа шүдний эмчид хандах.

Хорио цээрийн дэглэм дууссаны дараа та гарч болзошгүй амны хөндийн өвчлөлөөс сэргийлэхийн  тулд шүдний эмчид хандаж, шүдээ шалгуулаарай.

 

6. Хэрэв та яаралтай шаардлага гарсан тохиолдолд шүдний эмчтэйгээ холбогдоорой.

Холбогдох утас: 77002200