• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Амны салстын өвчнөөс урьдчилан сэргийлэх нь

Амны салстын өвчин нь амны хөндийн хацар, буйл, уруул, хэлэнд байрлаж болдон бөгөөд олон шалтгааны улмаас үүсдэг.

Шалтгаан:

  • Хамар бөглөрсөний улмаас амаар амьсгалж амны хөндий хуурайших
  • Шүдний эмчилгээний үед жижиг гэмтэл үүсгэх, хацараа хазах
  • Шүдний хурц ирмэг, гажиг заслын аппарат, бэхжүүлэгч зэмсэг, шүдэлбэрийг хурц ирмэг нухаж холгох
  • Хоол боловсруулах замын өвчин
  • Гүзээлзгэнэ , цитрус жимс, кофе, шоколад, өндөг, бяслаг, самар зэрэг харшлын урвал өгч болзошгүй хүнс
  • ХДХВ / ДОХ
  • Дархлаа  сулрах
  • Витамин  В-12, фолийн хүчил, төмөр, цайрын дутагдал
  • Зарим эмийн нөлөө
  • Стресс
  • Мөөгөнцөрийн халдвар
  • Вирусээр үүсгэгдсэн шархлаа нь халдвартай хүнээс дамжсан байдаг.

Урьдчилан сэргийлэх нь:

Халдвартай хүнийг үнсэх, аяга, халбага, сэрээгээ хуваалцахаас татгалзах нь халдвар тархахаас сэргийлж чадна.

 

Афтозын стоматитын/амны хөндий шархлаа/ хувьд В бүлгийн витаминууд (фолий, В-6, В-12) зэрэг витаминыг нэмэлт бэлдмэл болон хоол хүнсээр дамжуулж авч болно. Жишээ нь:

  • Брокколи
  • Чинжүү
  • Бууцай
  • Манжин
  • Үхрийн элэг

Мөн

  • Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих нь чухал юм.
  • Зарим хоол хүнс өвчнийг сэдрээдэг тул хүчиллэг эсвэл халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.
  • Шүдний лав нь брекет, бэхжүүлэгч гэх мэт шүдний хэрэгслийн ирмэгийг жигд болгодог.
  • Хэрэв стрессээс шалтгаалж байгаа бол тайвшруулах дасгалууд тус болно.
  • Спирт агуулаагүй ам зайлах уусмал хэрэглэх.
  • Зөөлөн үстэй сойз ашиглах.
  • Шүдний эмчийн тогтмол хяналтад байх зэрэг орно.