Амны салстын мөөгөнцрийн өвчнөөс хүүхдэд хамгийн элбэг тохиолддог. Ээдсэн сүү шиг цагаан толбо, өнгөр амны салстын хэсгүүдэд үүснэ.
-
Хөхүүл хүүхэд
-
Бие султай насанд хүрэгчдэд тохиолддог
Шалтгаан:
-
Архаг халдварт өвчнүүд
-
Шүд цоорох өвчний хүндрэл
-
Нүүрс ус, уураг, өөх, эрдэс, амийн дэмийн бодисын солилцооны алдагдал
-
Амин дэмийн дутагдлууд
Шинж тэмдэг:
-
Хүүхэд хөхөндөө дургуйлхэж уйлагнана
-
Бие суларч уцаарлана
-
Амны салст хорсож, ам хуурайшина
-
Салст нийтдээ улайсан байна
-
Ээдсэн сүү шиг цэхэр цагаан толбо, өнгөр амны салстын янз бүрийн хэсэгт үүснэ
-
Өнгөр амархан хусагдаж, доороос нь тод улаан гадарга гарна
Хүндэрсэн үед:
-
Өнгөр нягтарч, түүнийг хусахад нилээд төвөгтэй хуссаны дараа цусархаг шарх үүснэ
Эмчилгээ:
-
Шалтгааныг тогтоож түүнийг арилгах
-
Биеийн эсэргүүцлийг сайжруулах
-
Хүүхдийн аманд гарсан цагаан өнгөрүүдийг 2%-ийн содийн уусмалтай хөвөн бөмбөлгөөр нэг нэггүй арилгаж, амны салстыг мөн уусмалаар арчиж, угаах хэрэгтэй.
-
Эх хөхөө хөхүүлэхийн өмнө гараа, хөхний толгойг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар угааж байх нь сүүнцэртлээс сэргийлэх нөхцөл юм.
-
Хөхүүл хүүхдийн угж аяга халбага зэргийг содийн уусмалаар сайтар ариутгана
-
Мөөгөнцрийн халдварын үед хүүхэдтэй харьцдаг хүмүүсийн арьс, хөл гарын хумсыг шалгах хэрэгтэй
-
Ээдэм, тараг, чанасан мах, шош зэрэг уургийн агууламж өндөртэй хоол хүнс өгөх