• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
АМНЫ ХӨНДИЙН МӨӨГӨНЦӨР
Амны хөндийд мөөгөнцрийн халдвар үүсгэгч Candida albicans нь эрүүл хүний амны хөндийд тодорхой хэмжээгээр агуулагддаг мөөгөнцөр юм. Нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар эрүүл хүн амын 35-55% нь амны хөндийн мөөгөнцөр илэрсэн байна. Candida нь хэвийн хоргүй боловч амны хөндийн орчин өөрчлөгдөхөд тооны хувьд олширч эмгэг төрөгч болон хувирдаг байна.
Шалтгаан:
 
• Дархлааны эрхтэн тогтолцоо муудах
• Чихрийн шижин
• Үтрээний мөөгөнцрөөр халдварлах 
• Эмийн бэлдмэлүүд / антибиотик / 
• Бусад амны хөндийн шалтгаанууд. Хиймэл шүдэлбэр зүүх, ялангуяа хоншоорт эсвэл амны хөндий хуурай байх нь мөөгөнцөртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. 
• Шүлсний ялгарал багатай хүмүүс
• Стеройд амьсгалуур хэрэглэх
• Нүүрс усны хэрэглээ их тохиолдолд
 
Илрэх шинж тэмдгүүд
• Хэл болон завж орчимд мөн амны ёроол хэсэг, буйл гүйлсэн булчирхайн орчим өтгөн цагаан өнгийн шарх илэрнэ.
• Уг шарх нь харагдах байдлын хувьд бяслагтай төстэй харагдана.
• Салст ховхрон унаснаар улайж халуу оргино  юм идэх болон залгихад хүндрэлтэй болно.
• Шарх үрэгдэж эсвэл хуурах үед бага зэрэг цус гарна.
• Амны хөндийн хэсэгт цууралт үүсч улайна.
• Амны хөндийд хөвөн шиг мэдрэгдэнэ.
• Амт мэдрэх байдал муудна.
• Шүдэлбэртэй хэсгийн доогуур өвдөлт өгч загатнах улайх шинж тэмдгүүд илэрнэ.
Хүнд тохиолдлуудад ихэвчлэн хавдар, дархлааны эрхтэн тогтолцоо ДОХ- оос шалтгаалж муудсан, улаан хоолойн шархтай хавсарсан байдаг. Эдгээр тохиолдлуудад залгихад хүндрэлтэй, өвдөнө эсвэл хоол хоолойд гацаж байгаа мэт санагдана. 
 
Хэрхэн сэргийлэх вэ?
 
• Амаа зайлах
• Өдөрт багадаа шүдээ 2 удаа угаах мөн тогтмол шүдний утас хэрэглэх. Шүдний эмчид тогтмол хандах.
• Хиймэл шүдэлбэрийг зориулалтын уусмалд хийж цэвэрлэх
• Тогтмол шүдний эмчид үзүүлэх. Ялангуяа чихрийн шижинтэй, шүдэлбэр зүүдэг үйлчлүүлэгчид. Шүдний эмчээсээ хэр давтамжтай ирэх эсэхийг асуух.
• Идэх зүйлээ хянах. Сахар ихтэй хоол хүнсийг хязгаарлах. 
• Хэрэв чихрийн шижинтэй бол цусан дах сахарын хэмжээг хянах. \
• Үтрээний мөөгөнцрийг эмчлэх 
• Ам хуурайшилтыг эмчлэх. Хэрхэн амны хөндийг хуурай байлгахаас сэргийлэх талаар асуух.
• Бактерийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараа урьдчилан сэргийлэх зорилгоор мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийлгэх
• С амин дэмийг хэрэглэх
 
Хэзээ эмчид хандах вэ? 
 
Хэрвээ танд дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн нөхцөлд ерөнхий эмчид эсвэл шүдний эмчид хандаарай.
Ишлэл:
1. Ж.Сарантуяа, М.Соёлмаа Амны хөндийн микробиологийн үндэс 2019он
2.Oropharyngeal/esophageal candidiasis ("thrush"). Centers for Disease Control and Prevention. https://www.cdc.gov/fungal/diseases/candidiasis/thrush/. Accessed May 23, 2017.
3.Kauffman CA. Overview of candida infections. https://www.uptodate.com/home. Accessed May 24, 2017.
4.Kauffman CA. Clinical manifestations of oropharyngeal and esophageal candidiasis. https://www.uptodate.com/home. Accessed May 23, 2017.
5.Kauffman CA. Treatment of oropharyngeal and esophageal candidiasis. https://www.uptodate.com/home. Accessed May 23, 2017.
6.Oral candidiasis (yeast infection). American Academy of Oral and Maxillofacial Pathology. http://www.aaomp.bizland.com/public/oral-candidiasis.php. Accessed May 23, 2017.
7.Onishi A, et al. Interventions for the management of esophageal candidiasis in immunocompromised patients. Cochrane Database of Systematic Reviews. http://onlinelibrary.wiley.com/.../14651858.../abstract. Accessed May 23, 2017.
8.Millsop JW, et al. Oral candidiasis. Clinics in Dermatology. 2016;34:487.
9.Candidiasis (mucocutaneous). Merck Manual Professional Version. http://www.merckmanuals.com/.../candidiasis-mucocutaneous. Accessed May 23, 2017.
10.Telles DR, et al. Oral fungal infections: Diagnosis and management. Dental Clinics of North America. 2017;61:319.
11.Thrush and breastfeeding. La Leche League GB. https://www.laleche.org.uk/thrush/. Accessed May 23, 2017.
Wilkinson JM (expert opinion). Mayo Clinic, Rochester, Minn. June 5, 2017.