Амны хөндий байнга чийглэг байдаг нь шүлстэй холбоотой.
Шүлс үүсэхдээ эрүүн доорхи, хэлэн доорх хос булчирхайнууд мөн чихний ойролцоох хос шүлсний булчирхай болоод бусад жижиг шүлсний булчирхайнуудаас үүсч шүлсний булчирхайн цоргоор дамжиж амны хөндийд ордог. Шүлсний булчирхай бүрээс ялгарах химийн найрлагаараа бусад шүүрлээс өвөрмөц онцлог бүхий шингэний холимогийг ``шүлс`` гэж нэрлэнэ.
Шүлс нь амны хөндийд үлдсэн хоолны үлдэгдлийг цэвэрлэж,
шүдний бүрэн бүтэн байдлыг хамгаалах гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шүдний өнгөрөөс шалтгаалж хүчил үүсэх, цаашлаад хоол тэжээлийн задралын бүтээгдхүүн амны хөндийд ялангуяа шүдний гадаргууд үүсэхээс сэргийлнэ. Шүлсний ялгаралт унтаж байх үед хамгийн удаан байдаг, тиймээс амны хөндий өөрийгөө цэвэрлэх чадвар багасах учир та унтахаасаа өмнө ⛔️