Энэ удаад манай эмнэлэг авагддаггүй хиймэл шүдний тухай зөвлөгөөг хүргэж байна.
Хиймэл шүд нь авагддаг ба авагддаггүй гэсэн 2 төрөл байдаг.
Авагддаг хиймэл шүд гэдэг нь тагнайн хэсэгтээ хуванцраар хийгдсэн бөгөөд уян, хатуу, металл суурьтай гэсэн 3 төрөл байдаг.
Авагддаггүй шүдний төрлүүд: Имплант, гүүрэлсэн шүдэлбэр
Имплант: Ясанд нь сурвалж хэсгийг титан материалаар суулгаж хийсний дараа шүдний цөгц хэсгийг бүрээсээр сэргээдэг шүд. Бусад хиймэл шүдтэй харьцуулахад илүү удаан хэрэглэгдэх хүний өөрийн шүдтэй хамгийн ойролцоо шүдэлбэр юм.
Гүүрэлсэн шүдэлбэр: Таны унасан болон авхуулсан шүдний зэргэлдээ 2 талын шүдийг жижиг болгон засаж 3 залгаа бүрээсээр шүдгүй хэсгийг сэргээдэг хиймэл шүд. Энэхүү гүүрэлсэн шүдэлбэр нь 2 талын шүднүүд нь сувгийн эмчилгээ хийлгэсэн, мөн их хэмжээний ломботой үед илүү тохиромжтой байдаг. Хийж буй материалаасаа хамааран шаазан, металл, металл-шаазан гэсэн төрлүүдтэй.