• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Шүдний зай баригч зэмсгийн тухай:

Шүдний зай баригч зэмсэг гэдэг нь шүд унах цагаасаа эрт унасан үед хажуугийн шүднүүд налж, шилжин ирэхээс мөн эсрэг талын шүд доошоо сунахаас сэргийлж уг унасан шүдний зайг хадгалах үүрэгтэй зэмсэг юм.

Шүдний зай баригч зэмсгийг авагддаг болон авагдадгүй гэж 2 ангилдаг.

Авагддаг зэмсгийг үйлчлүүлэгч өөрөө авч цэвэрлэн буцаан зүүх боломжтой байдаг бол авагддаггүй зэмсгийг огт авах боломжгүй бөгөөд мэргэжлийн эмчээр л авахуулдаг.

Ихэвчлэн сүүн шүд унах цагаасаа эрт унасан болон авахуулсан үед дараагийн байнгын шүд гарч ирэх зайг хадгалах зорилгоор хийгдэнэ.

Байнгын шүд унасан болон авахуулсан үед хажуугийн шүднүүд шилжин хөдөлж шүднүүд зайтай болохоос сэргийлж хийгдэнэ.