Хүүхдийн шүд угаах нь танд болон танай гэр бүлд асуудал үүсгэж байгаа бол доорх зөвлөгөө хүүхдэд тань шүд угаах зуршил бий болгож танд туслана гэдэгт итгэлтэй байна
Хүүхдийн шүдийг өглөө сэрсний дараа болон орой унтахын өмнө угаах шаардлагатайг эцэг эхчүүд бид маш сайн мэддэг боловч үүнийг хэрхэн өөрийгөө болон хүүхдээ стрессд оруулахгүйгээр хөгжилтэй хийж болхийг хамтдаа сурцгаая,,,,,,
Тэднээр сонголтыг хийлгэ.
Эмчийн зөвлөсөн шүдний сойзыг хүүхэддээ харуулж тэднээр өнгө үзэмжийг сонгуулснаар өөртөө авсан шинэ сойзоороо тэд дуртайяа угаах болно. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ , хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэнэ./Хүүхэд тань гутлынхаа үдээсийг өөрөө үдэж сурсан бол шүдээ ч бас өөрөө угааж чадна гэдгийг санаарай./
Тэдний дуртай зүлийг ол.
Хүү тань машинаар тоглох дуртай юу? Охин тань пеппа тоорой үзэх дуртай юу ? Тэгвэл тэдний дуртай стикерийг шүдний оо болон сойз дээр нь нааж өгөөрэй.
Багийн ажиллагаа хамгийн чухал
Гурван нас өнгөрөх үеэс хүүхэд өөрөө шүдээ угааж эхлэхдээ бүрэн зөв хийж чадахгүй ч дадал хэвшил бий болгох ач холбогдолтой. Иймээс та өдөрт нэг удаа угаагдаагүй үлдсэн хэсгийг нь дахин сайтар угааж өгөх хэрэгтэй.Мөн гэр бүлээрээ хамтдаа шүдээ угааж хэвших нь хүүхдэд бодит үлгэр дууриалал болно.
Дуу тоглуулах
Шүд угаах минутыг тооцоолохын тулд 2 минутын хүүхдийн дуу тоглуулж дууг дуустал угаалгах нь бас нэг тактик юм.