Шүд цоорох өвчиний хүндрэл нь цаашид маш олон төрлийн өвчинд хүргэдэг Тухайлбал: Тулгуур эдийн өвчин, буйлны үрэвсэл, хоол боловсруулах замын эмгэг, чихрийн шижин...................... гэх мэт.
Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайгаас ялгардаг инсулин дааврын дутагдал эсвэл огт ялгарахгүй байхтай холбоотой цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижин өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд:
• Их шингэн уух
• Их шээх
• Их идэх (хоол идсэнч өлссөн мэдрэмж төрөх)
• Ядарч сульдах
• Турах
• Арьс мэдэгдэхүйц хуурайшиж загатнах
• Нүдний хараа муудах
• Шарх удаан хугацаанд эдгэрэх гэх мэт.
Инсулин даавар нь бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг хүний бие рүү гол зөөгч тул хүний биед чухал үүргийг гүйцэтгэдэг.
Чихрийн шижин өвчин нь хэд хэдэн төрөл байдаг. Үүнд:
o Хэв шинж нэг
o Хэв шинж хоёр
o Жирэмсний
o Бусад гэсэн төрөлд хуваагддаг.
Чихрийн шижингийн нэгдүгээр хэв шинж нь инсулин дааврын дутагдлаас (инсулин маш бага ялгарах эсвэл огт ялгарахгүй байх) болж үүсдэг, ихэнхдээ залуучуудад тохиолддог.
Харин хоёрдугаар хэв шинж нь инсулин дааврын ялгаралтын алдагдлаас болж илэрдэг ба 35-с дээш насанд илүү тохиолддог юм.
Чихрийн шижин яагаад үүсдэг вэ
• удамшлын болон орчны хүчин зүйлс хавсран нөлөөлснөөр үүсдэг. Амьдралын буруу зуршлаас болж тус өвчнөөр өвчилсөн тохиолдол их байдаг. Тухайлбал буруу зуршил, хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, стресс уур бухимдал зэргээс үүдэн тус өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба хэв шинж хоёроор өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж, хүндрэлд өртөх магадлалыг түргэсгэж байна.
• Чихрийн шижингийн архаг хүндрэл нь хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралт, зүрхний шигдээс, тархинд цус харвах, хараа муудах, сохрох, бөөрний дутагдал, хөл тайрагдах зэрэг байдаг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Хэрэв чихрийн шижинтэй болсон тохиолдолд яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орох, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлаас ангид болсноор түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой