• Даваа-Баасан 08:00 - 20:00

    Бямба-Ням 10:00 - 17:00

  • ҮЗЛЭГИЙН ЦАГ

    ШАЛГАХ
Мэдээ мэдээлэл
Автомат сойз болон энгийн шүдний сойз аль нь илүү вэ

Давуу болон сул тал

Шүдээ угаах нь амны хөндийн арчилгаа ба урьдчилан сэргийлэх үндэс суурь юм. Америкийн шүдний холбооны (ADA) мэдээлснээр автомат сойз болон энгийн шүдний сойз нь хоёулаа шүд цоорох өвчин үүсгэдэг амны хөндийн өнгөрийг арилгахад үр дүнтэй байдаг.

Автомат сойз болон энгийн шүдний сойз тус бүр өөрийн давуу талтай.

Автомат шүдний сойз

Давуу тал

1.Шүдний цахилгаан сойз нь чичиргээ эсвэл эргэлдэх хөдөлгөөн хийдэг тул шүд, буйлнаас үүссэн өнгөрийг арилгахад тусална. Чичиргээ нь сойзоороо шүдэндээ хөдөлгөх бүрт илүү олон бичил хөдөлгөөн хийх боломжийг олгодог.

2.Өнгөр арилгахад илүү үр дүнтэй

Судалгааны дүнгээр ерөнхийдөө автомат сойз болон энгийн шүдний сойзноос илүү өнгөр, буйлны үрэвслийг бууруулдаг болохыг харуулж байна. Гурван сар хэрэглэсний дараа өнгөр 21 хувь, буйлны үрэвсэл 11 хувиар буурчээ. Эргэх хөдөлгөөн хийдэг шүдний сойз нь зөвхөн чичиргэх хөдөлгөөн хийдэг шүдний сойзноос илүү сайн үр дүнтэй.

3. Хүссэн хөдөлгөөнөө хийх боломжгүй буюу

-Карпал туннелийн хам шинж

-Үе мөчний үрэвсэл

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст

-Мөн цаг хугацаа хэмнэгчдэд автомат сойз ажлыг илүү хялбарчилж туслах болно.

Цахилгаан шүдний сойзонд суурилуулсан цагны тохиргоо нь таны шүд, буйлнаас өнгөрийг арилгахад хангалттай хугацаа болно.

4. Байгаль орчинд ээлтэй. /Шүдний сойзоо солих болоход та зөвхөн автомат сойзныхоо толгой хэсгийг солиход хангалттай./

5.Шүдээ угааж байхдаа анхаарлаа сайжруулах болно

Автомат шүдний сойз ашиглан шүдээ угаахдаа хүмүүс анхаархал төвлөрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь хүмүүсийн шүдээ угаах дадлага туршлагыг сайжруулдаг юм.

6. Гажиг заслын аппараттай хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах болно

Хэрэв та гажиг заслын эмчилгээ хийлгэж байхдаа угааж цэвэрлэхэд хэцүү байвал автомат шүдний сойзыг зөвлөж байна.

7. Хүүхдэд зугаатай

Хүүхэд бүр шүдээ угаах нь сонирхолтой байдаггүй. Хэрэв автомат сойз таны хүүхдийн анхааралыг татдаг бол энэ нь амны хөндийн цэвэрлэгээг сайн хийж, эрүүл зуршлыг бий болгодог.

8. Буйланд аюулгүй.

Автомат шүдний сойз нь зааварын дагуу зөв хэрэглэвэл буйл, пааланг гэмтээдэггүй.

Автомат сойзны сул тал

1. Автомат сойз нь энгийн сойзноос илүү үнэтэй байдаг.

2. Ахмад настнуудын дунд явуулсан судалгаанаас өнгөр арилгах нь автомат сойз энгийн сойзыг гүйдэггүй гэж хариу гарсан байна.

3. Гадаадад аялах тохиолдолд автомат сойз тохиромжтой сонголт биш юм.

4. Хүн бүр чичиргээн мэдрэмжинд дуртай байдаггүй. Автомат шүдний сойзны чичиргэх хөдөлгөөн нь шүлс ихээр ялгаруулдаг учир тухгүй мэдрэмж төрүүлэх магадлалтай.

Энгийн шүдний сойзны давуу тал

Энгийн шүдний сойз нь шүдээ угааж цэвэрлэх, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэвээр байна.

1. Хаанаас ч худалдан авах боломжтой. Хаана ч ашиглах боломжтой.

2. Боломжийн үнэ

3. Бага насны хүүхдэд тохиромжтой.

Мэргэжилтнүүд хүүхдэд зөөлөн үстэй, хүүхдийн шүдэнд тохирсон хэмжээтэй шүдний сойз зөвлөж байна. Автомат шүдний сойз нь бага насны хүүхдэд тийм ч тохиромжтой байдаггүй.

Сул тал

1. Автомат шүдний сойз хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад шүдний сойз хэрэглэдэг хүмүүс шүдээ угаахдаа хэт дарж угаах магадлалтай. Хэт их хүчтэй сойздож угаах нь буйл болон шүдний паалангаа гэмтээж болно.

2. Хугацаа хэмжигчгүй учираас хир хугацаа зарцуулж угааж байгаагаа хянах боломжгүй.