Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ хэтэрхий их чихэр жигнэмэг зэргийг нэг дор идэж байгаа тул жоохон байж байгаад ид, 5 минутын дараа ид гэж хэлдэг, гэхдээ энэ нь маш буруу ойлголт юм.
Хүний амны хөндий өдөрт 5 удаа:
Энэхүү үйд явцыг Robert Stephan баталж тайлбарласан тул Stephan-ий муруйн зарчим хэмээн нэрийдсэн.
Хүний амны хөндийн орчин нь хэвийн үедээ PH=7 байдаг бөгөөд үүнийг саармаг орчин гэдэг. ( PH нь 7-оос бага үед амны хөндийн орчин хүчиллэг болдог.)
Хоол болон хоол хоорондын амттан ( чихэр, бялуу, жигнэмэг,шоколад, жимс гэх мэт) идсэнээс 5 минутын дараа амны хөндийн хэвийн орчин (PH=7) буурч PH=5 болж хүчиллэг орчин үүсдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам шүлс ялгаралтын үр дүнд амны хөндий өөрөө цэвэршиж ойролцоогоор 40 минутын дараа эргэн эрдэсжиж хэвийн байдалд шилждэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүддээ хоол хүнс болон амттаныг нэг дор идүүлэхгүйгээр тодорхой хугацааны зайтай хувааж өгдөг. Энэ үед хүчиллэг орчноос эргэн шүлс ялгаралтын үр дүнд хэвийн болж байсан амны хөндий буцан хүчиллэг болдог. Ингэж олон удаагийн давтамжтайгаар ойр ойрхон юм идсэнээр өдөрт 5 удаа цэвэрших үйл явц нэг дор явагдаж бусад хоол хүнс идсэн үед цэвэрших үйл явц явагдаагүйгээс шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлдөг байна
Тийм учраас хоол хүнс амттанг идэхээр бол нэг дор идэж үүний дараа шүдээ сайн угааж хэвшээрэй.