Шүдээ тогтмол хянуулдаг үйлчлүүлэгчид маань маш олон өвчнөөс урьдчилан сэргийлж илүү чанартай амьдралын хэв маягийг сонгосон
Тогтмол хянуулснаар:
шүдний өнгөрийн цэвэрлэгээ, хяналт (Эмч нар үйлчлүүлэгч бүртээ аль хэсэгтээ дутуу угааж байгаа болон аль хэсгээр хэт даралттай угааж шүд элэгдүүлж байгааг хүртэл нэг бүрчилэн тайлбарлаж зөв угаах арга зааж өгдөг)
Тамхины өнгөр үүссэн үeд дагтаршиж шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлж цэвэрлэгээ хийж өгдөг
Шүдний чулуу үүссэн үeд цэвэрлэж өгдөг
Шүд угаалтыг ирэлт бүрт нь шат ахиулан зааж, ач холбогдлыг тайлбарладаг (Хүүхэд ч байсан маш сайн ойлгодог шүү)
Өөрт тохирсон амны хөндийн зөвлөгөө өгч ам зайлах уусмал, шүдний утас, амны гаа, хэл цэвэрлэгч гэх мэт нэмэлт арчилгааны хэрэгсэл санал болгодог
Шүд нь эрдэс алдагдалтай бол нөхөн эрдэсжүүлэх эмчилгээ хийдэг (фтор)
Бид шүдний өвчнөөс 100% урьдчилан сэргийлэх боломжтой . ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭРҮҮЛ БАЙЦГААЯ