Монгол хүн бүр нэг хоногт ердөө 1литр ус хэмнэхэд хоногтоо 2,5сая, сардаа 75сая литр,жилдээ 900,000тонн буюу Улаанбаатар хотын хүн амын 6хоногийн усны хэрэгцээг хангах хэмжээний ус гамнаж чадна
Та шүдээ угаахдаа крантаа хаагаагүйгээс болж 1минутанд дор хаяж 5-10 литр ус зарцуулдаг гээд боддоо Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёроос дөрвөн өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна.
Тэгвэл та шүдээ угаахдаа усаа гоожуулахын оронд аяганд усаа хийгээд угаавал хэд дахин ус хэмнэнэ.
Аяга хэрэглэж шүдээ угаахад та ердөө 250 грам ус хэрэглэнэ. Ингэснээрээ та 4.750 литрээс 9.750 литр хүртэл усыг хэмнэх боломжтой
Өдөрт хоёр удаа шүдээ угаадаг гэвэл 9.5 литрээс 19.5 литрийг сард 285 литрээс 585 литр жилд 3420 литрээс 7020 литр усыг хэмнэх боломжтой. Энэ нь гэр хорооллын 425-аас 877 өдрийн хэрэглээ байдаг.
Тиймээс та өнөөдрөөс эхлэн шүдээ угаахдаа аяганд ус хийж угаагаад хэвшээрэй Мөн та бяцхан үрсдээ ч гэсэн шүдээ угаахдаа аяганд ус хийн угаахыг багаас нь зугаатай аргаар зааж өгч дасал болгоорой.
Усаа хэмнэж эх дэлхийгэээ аваръя