Манай үйлчлүүлэгчдийн дунд түгээмэл асуудаг асуултын нэг бол MRI оношилгоонд орж болох уу гэж их асууж байна Иймд та бүхэнд энэ талаар ойлгомжтой байхаар тайлбарлая.
Эхлээд танд MRI оношилгоо гэж юу вэ гэдгийг энгийнээр тайлбарлая.
a. MRI бол Magnetic Resonance Imaging гэсэн гадаад үгийн товчилсон нэр юм. Монгол хэлээр бид Соронзон Үелзүүрт Томографи оношилгоо гэж орчуулдаг. Хүний биеийн эрхтэнүүд нь харилцан адилгүй бүтэцтэй байдаг. Яс, булчин, судас, тархи, нүд гэх мэт эрхтэнүүд нь MRI-с ялгарч буй хүчтэй соронзон долгионд өөр өөрийн гэсэн онцлог хариу урвал өгч түүнийг компьютерийн тусламжтайгаар гурван хэмжээст дүрс болгон хувиргаж байгаа орчин үеийн дүрс огошилгооны дэвшилтэт технологи бол MRI мөн билээ.
b. MRI бол хүний биед ямар нэгэн гэмтэл болоод өвдөлт өгөхгүй, цацраг туяа ялгаруулдаггүй, мөн зураглал маш тод байдаг учир дүрс оношилгооны салбарт түгээмэл ашиглаж байна. Харин MRI хийлгэх үед таны биед метал оршин байгаа үед хэрхэн нөлөөлөх бол?
MRI бол маш хүчтэй соронзон орон үүсгэдэг төхөөрөмж бөгөөд ихэнх металууд соронзлогдох шинж чанартай байдгийг бид сайн мэдэх билээ. Бидний мэдэх төмөр, ган, никель, кобальт зэрэг металууд нь соронзон шинж чанартай байдаг учир таны биед эдгээр металын орцтой шүдэлбэр, эсвэл зарим төрлийн импланттай (зүрхний пейсмейкер) бол MRI хийлгэж болохгүй анхаараарай. Хүчтэй соронзны нөлөөгөөр таны биеийг гэмтээж биеэс шууд гарах аюултай байдаг юм.
ТИТАН бол соронзон шинж чанаргүй метал.
Бид соронзон шинж чанартай металууд ба MRI оношилгооны харилцан үйлчлэлийг ойлголоо. Шүдний имплантыг титанаар хийдэг бөгөөд MRI оношилгооны үед ямар ч сөрөг нөлөөгүй юм. Таны имплантад суурилсан бүрээст ямар нэгэн соронзон шинж чанартай метал орсон бол MRI оношилгооноос өмнө шүдний эмч болон дүрс оношилгооны эмчдээ хэлж анхааруулаарай.