Цар тахлын үед амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих вэ?
Гэр хорионы дэглэмийн үед бидэнд их хэмжээний хүнсний хэрэглээг богино хугацаанд хэрэглэх, чихэрлэг зүйлс хэрэглээ нэмэгдэх, ойр ойрхон хооллох зэрэг асуудлууд тулгарч байна. Амны хөндийн эрүүл ахуйг сахих нь шүд цоорох өвчин болон буйлны өвчлөлүүдээс сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Короно вирус цар тахлын үед шүд болон амны хөндийн арчилгаа нь өвчний тархалтаас сэргийлэх, аль болох эмнэлэг зорихгүй байхад чухал нөлөөтэй юм. Мөн түүнчлэн амны хөндий маань өдөр 5 удаа өөрөө цэвэршдэг бөгөөд амны хөндийд хоол хүнс болон шингэн уух зүйл орсны дараа 20 минутын дараагаас эхлээд шүлсний нөлөөгөөр амны хөндийн орчин сул хүчиллэг /pH5.5/-с саармаг болж эхэлдэг. Өөрөөр хэлвэл юм идэж ууссанаас хойш 20 минутын дараачаас эхлээд амны хөндий маань өөрөө цэвэршиж эхлэдэг байна. Хэрвээ та өдөрт 5-аас олон удаагийн давтамжтайгаар юм идэж уудаг бол шүдний паалан эрдэсгүйжин цооролд өртөмхий болдог. Иймээс хооллох хугацаа болон давтамжаа хянах нь зүйтэй юм. Мөн шөнийн цагаар шүлсний ялгаралт багасаж амны хөндий өөрөө цэвэршдэггүй учраас орой унтахын өмнө шүдээ чанартай сайн угаах нь хамгаас чухал юм.
Хоололтондоо анхаарах:
Амны хөндийн эрүүл ахуйн дадал:
Шүдний сойзоо халдваргүйжүүлэх болон цэвэрлэх
Америкийн Шүдний Холбоо /ADA/-оос шүдний сойзны эрүүл ахуйн дараах зөвлөмжийг боловсруулжээ. Короно вирус нь аливаа гадаргуу дээр 3-аас дээш хоног хадгалагдаж үлддэг гэж судлагдсан тиймээс шүдний сойзыг өдөр бүр 0.5%-ийн перкисийн уусмалд 15 минутаас дээш байлгаснаар вирусыг устгаж чаддаж байна. Шүдээ угаахаас өмнө сойзыг ийнхүү халдваргүйжүүлэх нь зүйтэй бөгөөд хэрэв та халдвар авсан нь батлагдсан эсвэл эдгэрсэн бол шүдний сойзоо солихоо мартуузай. Хэрэв солих боломжгүй тохиолдолд та Монголын эмийн санд 0.3 % перкисийн уусмал ашиглах, танд перкисийн уусмал байхгүй бол шүдний сойзоо буцалсан халуун усанд хийх эсвэл сойзоо усанд хийгээд хэдхэн минут буцалгаж болно /электрон сойзноос бусад/.
Анхаарах зүйлс:
Шүдний сойзоо зөв хадгалах
Шүдээ угаасны дараа сойзыг хуурай газарт босоо байрлалаар хадгалах нь зөв юм. Ингэснээр бактери үржихээс сэргийлдэг байна. Мөн халдваргүйжүүлэх сав ашиглан хадгалах боломжтой.
Ном зүй: