Гажиг заслын бэхжүүлэгч зэмсэг
Гажиг заслын эмчилгээ нь удаан хугацааны турш хийгддэг эмчилгээ бөгөөд энэ хугацаанд бүх шүд тодорхой хэмжээний хөдөлгөөн хийгдсэн байдаг. Энэ эмчилгээний дараа шүдний хөдөлгөөнийг хязгаарлах, холбоос эд, ясны нөхөн төлжилт явагдах хугацаанд бэхжүүлэгч зэмсэгийг зүүдэг ба зүүх хугацаа нь ямар төрлийн бэхжүүлэгч зэмсэг зүүсэн, эмчилгээ хэр хугацаанд үргэлжилснээс хамааран харилцан адилгүй байдаг байна. Шүдний тулгуур эд болон шүдний хоршилтын харьцаа, эрүү хоншоор ясны өсөлт мөн амны хөндийн зөөлөн эдийн даралтнаас хамаарч гажиг заслын эмчилгээний үр дүн буцах тохиолдол бий. Тиймээс бэхжүүлэгч нь эмчилгээний төгсгөлийн үр дүн болох үйлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хийгддэг нэгэн төрлийн зэмсэг юм. Бэхжүүлэгч нь хэвийн хоршилт, тулгуур эдийн эрүүл ахуйн байдал, буруу зуршлыг хязгаарлах, булчингийн тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй.
Мөн дотроо авагддаг болон авагддаггүй гэж ангилагддаг.
Авагддаг бэхжүүлэгчийг гажиг заслын аппаратыг хэр хугацаанд зүүснээс хамааран 2-4 жил зүүх шаардлагатай. Та энэ хугацаанд хяналтын үзлэгтээ 1 сараас 1 улирлын хооронд тогтмол үзлэгт хамрагдах хэрэгтэй. Авагддаг бэхжүүлэгч нь хийгдэх материал болон харагдах байдлаараа 2 төрөлд хуваагдана.
Гажиг заслын аппаратыг авсаны дараа авагддаг болон авагддаггүй бэхжүүлэгчийг аль алиныг нь зүүх шаардлагатай.
Та зөвхөн 1 талдаа аппарат зүүсэн бол Clear retainer зүүх боломжтой.
Бэхжүүлэгчтэй үеийн амны хөндийн арчилгаа
https://www.youtube.com/watch?v=eyZeB769Ttk&feature=youtu.be
Анхааруулгыг дараах линкээр орж үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=7_5vNk3lt0s