Дан шаазан бүрээс нь үүдэн бүлэг шүдэнд хэрэглэвэл илүү тохиромжтой авагддаггүй шүдэлбэрийн нэг төрөл юм. Дан шаазан шүдэлбэрийг бэлтгэх хэд хэдэн технологи ашиглаж байна. Манай оронд шахах аргачлалаар E-max technology, зорох аргачлалаар CAD CAM technology ашиглан дан шаазан бүрээс / All ceramic crown /, Нүүрэвч / Ceramic veneer /, тал бүрээс / Inlay, onlay, overlay /, гүүрэлсэн шүдэлбэр / Dental bridge/ зэрэг шүдэлбэр урлаж байна.
Дан шаазан шүдэлбэр нь нүүрний гадна төрх, шүдний хэлбэр, инээмсэглэлийн байдал, шүдний өнгө, хоол хүнсний хэрэглээ, үйл зүй, буруу зуршил зэрэг олон хүчин зүйлс тооцоолон хийгддэг шүдэлбэр бөгөөд үйлчлүүлэгчид төгс инээмсэглэл бэлэглэж чадна мөн өнгөний сонголтыг өөрийн шүдтэй адил / natural teeth /, цагаан өнгө / hollywood smile / зэрэг үйлчлүүлэгчийн хүссэн өнгөөр хийх боломжтойгоороо давуу талтай.
Сувгийн эмчилгээ болон шүдний хатуу эдийн их хэмжээний ломботой үед шүд хэврэгшиж зажилалтын даралт даахгүй дагуу болон хөндлөн хугарал үүсэх нь элбэг байдаг. Энэхүү тохиолдолуудад хүндрэлээс урьдчилан сэргийлж шаазан, мэтал шаазан, метал бүрээс хийж хамгаалах заалттайг санаарай.
Бид дараах заалтуудад дан шаазан бүрээсийг санал болгодог
Хэрэглэх заалт
Үүдэн шүдний өнгөний өөрчлөлт засах
Үүдэн шүдний их хэмжээний зайг хаах
Үүдэн болон араа шүдний сувгийн эмчилгээ хийгдсэний дараа
Үүдэн болон араа шүдний их хэмжээний ломботой тохиолдол
Шүдний эгнээний бага болон дунд согогтой үед гүүрэлсэн шүдэлбэр
Гоо сайхны заалт
Hollywood smile заалт
Гажиг заслын аппарат зүүх боломжгүй тохиолдолд
Гэмтэлийн дараах эмчилгээ
Имплантны бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, бүрэн шүдэлбэр хийх
Шүдний эмгэг элэгдэл
Давуу тал
Та бүхэнд шүдний эмнэлгийн зүгээс дан шаазан бүрээсийн төрөл бүрийн хувилбарыг санал болгох болно. Эдгээр нь Монгол улсад бүгд хийгдэж байгаа бөгөөд бид дараах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Зөвлөмж
Та дан шаазан бүрээсээр гоо сайхан, үйл зүйн асуудалаа шийдүүлэхээр шийдсэн бол дараах хэд мэдээллийг эмч болон эмнэлгээсээ тодруулаарай.