Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай биохальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм.
Буйлны үрэвсэлийн үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй орхивол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвсэлийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.
Буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд:
Мэргэжлийн эмчээс тусламж үйлчилгээ авах
Хэрэв та өөртөө буйлны үрэвсэл үүссэн байна гэж сэжиглэж байгаа бол тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмч таны шүдийг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж өгч, буйлны үрэвсэлээс сэргийлэх болон үрэвсэлийг таслан зогсоох баталгаатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. Хэдийгээр шүдээ угаах болон шүд хоорондын завсараа өөрөө цэвэрлэх нь шүдний өнгөр тогтохоос сэргийлэх боловч зарим нэг шүдний нүдэнд үл харагдах, хүрэхэд хэцүү хэсгүүдийн өнгөрийг иж бүрэн цэвэрлэж чаддаггүй сул талтай. Иймд 6 сар тутамд шүдний эмчид хандаж шүд болон буйлны хэсгүүдээ хянуулж, мэргэжлийн амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээ авч байх нь зөв.
Өдөр тутамдаа шүдээ зөв угаах
Шүдээ угаахаасаа өмнө шүд хоорондын завсараа зориулалтын утсаар цэвэрлэх нь зөв. Энэ нь шүд хоорондын завсарт тээглэсэн хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд туслана. Үүний дараа шүдний гадаргуунуудыг шүдний оо ашиглан сойзоор угааж цэвэрлэнэ. Шүд хоорондын завсараа утсаар цэвэрлэхдээ нэг завсарыг олон удаа давтан цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй ба ийнхүү олон удаа ухаж төнхөх нь хоол хүсний үлдэгдэл болон нян бактерийг буйлны гүнлүү чигжих шалтгаан болж болзошгүй.
Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
Буйлны үрэвсэлийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг найрлагаар баялаг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтлогооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд туслана. Болж өгвөл хоол хүнсэндээ хүсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв.
Тамхи татахгүй байх
Тамхи нь тулгуур эдийн үрэвсэлт өвчин үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл болдог. Тамхи хэрэглэдэг хүний буйл үрэвсэх нь тамхи хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад 7 дахин их байдаг бөгөөд тамхи таталтыг бууруулснаар эмчилгээ амжилттай болох боломжтой байдаг.