Авагддаггүй аппарат (брекет) зүүсэн үед амны хөндийн эрүүл ахуйн байдал 50 хувиар буурч байдаг. тиймээс аппарат зүүсэн үед амны хөндийн арчилгааг 2 дахин сайн хангалттай хийж гүйцэтгэх нь чухал. Тиймээс өдөрт хамгийн багадаа 4 удаа шүдээ угаах ба дараах зүйлсийг ашиглана.
1. Шүдний утсыг сонгохдоо зөөлөн вакстай шүдний утас сонгох нь шүдний завсрыг цэвэрлэхэд хялбар болгож өгнө. Хэрэглэхдээ 30см орчим утас таслан нэг үзүүрийг нуман доогуур оруулан 2 брекет хооронд сүвлэн шүдний завсарыг цэвэрлэнэ.
2. Тохирсон сойз сонгох
Брекеттэй үед хэрэглэх шүдний сойз нь голоороо ховил үүсгэсэн сойз байдаг. Энэ нь
3. Сойзыг бэлтгэх
Шүдийг угаахад ооны хэмжээ чухал. Вандуйн хэмжээтэй оог бэлтгэн угаана. Энэ нь шүд болон брекет дээрхи өнгөрийг хэт хөөсрүүлэн дутуу цэвэрлэхээс сэргийлдэг. Мөн зовиураас хамааран фтортой, хэт мэдрэгшил бууруулах зэрэг оог сонголтоор хэрэглэж болно.
4 . Шүд угаах дараалал
5.Завсрын сойз
Шүдний сойзоор угаасны дараа завсрын сойзыг хэрэглэснээр брекетны эргэн тойрныг цэвэрлэх давуу талтай.
6.Ам зайлах уусмал
Ямар ам зайлах уусмал хэрэглэж байгаагаас хамааран зааврын дагуу хэрэглэх ба ам зайлах уусмал хэрэглэснээр өнгөр үүсэх процессыг бууруулж чаддаг.