Шүдний буглаа /Dental abscess/ нь хэсэг газрын халдварын үр дүнд хуримтлагдсан идээ юм. Өөрөөр хэлбэл удаан хугацааны туршид бактерийн халдварын улмаас шүд болон буйланд үүссэн идээ юм. Энэхүү халдвар нь шүд болон шүдний эргэн тойрны бүтцэд нөлөөлөн улмаар шүдний өвдөлт болон бусад шинж тэмдгүүдээр илэрдэг.
Амны хөндийн буглаа нь 3 төрөл байдаг:
Шалтгаан:
Шүдний буглаа үүсэх эхний шалгаан бол шүдний өнгөр буюу амны хөндийн арчилгаа хангалтгүй байх юм. Мөн бусад эрсдэлт хүчин зүйлд:
Гэмтэл болон бэртэл
Шүдний гэмтэл эсвэл шүдний хугарал нь бактери үржих таатай нөхцөл болж улмаар буглаа үүсдэг.
Суурь эрүүл мэндийн байдал болон эмийн хэрэглээ
Дархлааны систем сул эсвэл химийн болон дааврын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс мөн чихрийн шижинтэй хүмүүст шүдний буглаа үүсэх эрсдэл өндөр байдаг.
Чихрийн өндөр хэрэглээ
Чихэр идснээр шүдэнд өнгөр чулуу үүсч түүнийг цэвэрлэхгүйн улмаас шүд цоордог бөгөөд
эмчлүүлэхгүй удвал буглаа үүсдэг.
Шинж тэмдэг:
Шүдний буглааны төрөл болон хэр удаан үргэлжилснээс хамаардаг. Нийтлэг шинж тэмдэг нь:
Иймд шүдний эмчид яаралтай хандах шаардлагатай.
Эмчилгээ:
Халдварын байдал болон буглааны төрлөөс хамаарна. Үүнд:
Эмчлүүлээгүй тохиолдолд гарах хүндрэл:
Урьдчилах сэргийлэх:
Эх сурвалж:
“Abscessed Teeth.” American Association of Endodontists, https://www.aae.org/patients/dental-symptoms/abscessed-teeth/.
Hupp, James R., and Elie M. Ferneini. Head, Neck, and Orofacial Infections: an Interdisciplinary Approach. Elsevier, 2016.
King, Christopher. Textbook of Pediatric Emergency Procedures. Kluwer, Lippincott, Williams and Wilkins, 2008.
NHS Choices, NHS, https://www.nhs.uk/conditions/dental-abscess/.