Хоолны дэглэм таны амны хөндийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Эрүүл бус хоолны дэглэм нь амны хөндийд таагуй байдал болон өвчлөл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл чихэрлэг зүйл болон боловсруулсан хүнс идэх нь шүдний өнгөр болон шүд цооролтыг ихэсгэдэг. Учир нь аманд агуулагдах бактери нь энгийн сахараар хооллодог тул эцэст нь хүчиллэг өнгөр болж хувирдаг.
Хэрвээ гэрийн нөхцөлд шүд цэвэрлэх явцад өнгөрийг бүрэн арилгаагүй бол шүдний чулуу (хатуурсан өнгөр) болж хувирдаг. Өнгөр болон шүдний чулуунаас шалтгаалж буйлны үрэвсэл мөн улмаар шүдний тулгуур эдийн өвчин бий болдог.
Таны шүдний эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй хоол хүнс
Эдгээр олон төрлийн хүнс нь таны шүд болон буйлыг гэмтээдэг. Үүнд:
Таны шүдний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой хоол хүнс, шим тэжээл
Өдөрт 2000ккал илчлэгтэй хоолны дэглэм барихад эрүүл мэндийн мэргэжилтнүүд дор хаяж 3 аяга цагаан идээ, 156гр уураг, 2.5 аяга ногоо, 2 аяга жимс, 170гр үр тариа идэхийг зөвлөж байна. Тодорхой хэмжээний амин дэм, шим тэжээл, хоол хүнсний бүлэг хангалтгүй байх нь цаг хугацаа өнгөрөх тусам амны хөндийн ноцтой нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм.
Шүдний эрүүл мэндэд муу хоол тэжээлийн нөлөөг арилгахын тулд тэнцвэртэй хооллох нь нэн чухал юм. Дараах хоолны бүрэлдэхүүн хэсгүүд нь амны хөндийн өсөлт хөгжилтөд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ерөнхий шим тэжээл
Жимс, хүнсний ногоо, цагаан идээ, эрүүл өөх тос (самар, тос), цэвэршүүлээгүй нүүрс ус, уураг зэргийг зохих хэмжээгээр идэх нь амны хөндийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Шим тэжээлийн дутагдал нь шүдний хөгжил болон ургалт удаашрах, паалангийн гипоплази (нимгэн паалан), шүд цоорох, коллагены нийлэгжил буурахад хүргэдэг.
Таны шүлсний булчирхай нь коллагенаас бүрддэг бөгөөд шүдийг халдвараас хамгаалдаг шингэн (шүлс) ялгаруулдаг. Шүлс нь амтлах болон хэл ярианд чухал үүрэгтэй.
Булчирхай зохих ёсоор бүрэлдээгүй үед амыг эрүүл чийглэг байлгах хангалттай хэмжээний шингэн ялгаруулж чаддаггүй бөгөөд энэ нь ихэвчлэн ам хуурайших болон цоорол үүсгэдэг. Өндөр эслэг, элсэн чихэр багатай хоол хүнс нь шүлсний ялгаралтыг хэвийн болгож, буферийн чадварыг сайжруулдаг.
Кальци, Д аминдэм ба магни
Эдгээр шим тэжээл нь таны ясыг бат бөх байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа хүүхдийн хөгжлийн үед. Эдгээр нь түүшин ясны хэмжээ (шүдний тулгуур бүтэц) ба ясны нягтралтай холбоотой байдаг.
Бяслаг, сүү зэрэг сүүн бүтээгдэхүүн нь кальци агуулдаг бөгөөд энэ нь өнгөртэй холилдож, шүдэнд наалддаг. Үүний үр дүнд цагаан идээ нь шүдний пааланд өнгөр үүсэх болон цоорлоос хамгаалдаг.
С аминдэм
Витамин С нь шүд, буйл, амны хөндийн зөөлөн эдийг бэхжүүлэхэд тусалдаг. Шим тэжээл нь буйлны үрэвсэл (буйлны хөнгөн өвчин) -тэй тэмцэж, шүд унахаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
Брокколи, навчит ногоон, цэцэгт байцаа, буржгар байцаа, киви, жүрж зэрэг нь С аминдэмийн сайн эх үүсвэр юм.
Уураг
Уураг нь бие махбод дахь эсийн хуваагдалд шаардлагатай байдаг. Хэрэв таны хүүхдэд уургийн дутагдал байгаа бол энэ нь шүдний хэмжээд нөлөөлөх ба шүдний ургалтыг саатуулдаг. Уургийн дутагдал нь шүлсний булчирхайн бүтэц болон үйл ажиллагаанд нөлөөлж улмаар цаг хугацаа өнгөрөх тусам ам хуурайших, шүд цоорох шалтгаан болдог.
Уургийн хэрэглээ хангалтгүй байх нь хүүхдийн хөгжлийн үед эрүүний өсөлтийн дутмагшилд хүргэж болзошгүй юм.
А аминдэм
А аминдэм нь биеийн эсийн өсөлт, салалтад чухал үүрэгтэй. Ялангуяа жирэмсний сүүлийн гурван сард А аминдэмийг хангалттай хэмжээгээр уух нь дутуу төрөлт, уушигны хөгжил сулрах, хоол тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн шүдний паалангийн бат бөх байдлыг хангах, буйлыг эрүүл байлгах, тагнайн сэтэрхий байх эрсдэлийг бууруулахад тусалдаг. Амтат төмс, лууван, туна загас, амтат чинжүү, хар навчит ногоо, брокколи, гуантал зэрэг нь А аминдэмийн сайн эх үүсвэр юм.
В аминдэм
В аминдэм, тухайлбал рибофлавин, ниацин нь амны хөндийн шарх болон үрэвслээс сэргийлдэг. Хэрэв байнга таны ам гэмтэн өвдөж эсвэл буйл ойр ойрхон үрэвсдэг бол В аминдэм дутагдсан байж магадгүй юм.
Нэмэлт тэжээл авах эсвэл дараах хоолыг хүнсэндээ хэрэглэх нь амны хөндийн шарх болон амны хөндийн бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг:
К аминдэм
К аминдэмийн дутагдал нь хүүхдийн эрүү нүүрний гипоплази үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь хоншоор эрүүний хөгжил муу байхыг хэлнэ.
Энэхүү аминдэм нь шүлсний зохистой үйлдвэрлэлд тусалдаг бөгөөд ам хуурайших болон шүд цоорох магадлалыг бууруулдаг. Ногоон навчит ногоо, брокколи, вандуй, шар буурцаг, Брюссель нахиа, хэрээний нүд, буржгар байцаа болон бууцай нь К аминдэмийн сайн эх үүсвэр юм.
Фолийн хүчил
Хэрэв хүүхэд хэвлийд байх үеддээ хангалттай хэмжээний фолийн хүчил авахгүй бол уруул тагнайн сэтэрхий үүсэх эрсдэл өндөр байдаг. Сэтэрхий нь дээд уруул, тагнай эсвэл хоёуланд нь байж болдог.
Сэтэрхийнээс шалтгаалж тухайн хэсэгт согог үүссэн байдаг бөгөөд ихэвчлэн тухайн талын хамрын хэлбэр алдагдсан байдаг. Цитрус жимс, бууцай, шош, талх, будаа, гоймон зэрэг нь фолийн хүчил агуулдаг.
Зэс
Зэс нь яс болон шүдийг бат бөх байхад тусалдаг. Хэрэв таны нярай хүүхдэд эсвэл хүүхдэд зэс дутагдвал остеопени үүсч болно. Энэ байдал нь яс ердийнхөөс сул, амархан хугарах хандлагатай байдаг.
Мах, мөөг, навчит ногоон, самар, үр нь зэсийн эх үүсвэр болдог.
Фосфор
Хэрэв та фосфорын дутагдалтай бол паалангийн гипоплази (нимгэн паалан) болон паалангийн нүх үүсэх боломжтой. Шүдний хооронд өнгөр үүсч, араа шүдний жижиг нүхнүүдэд ороход паалангийн нүх үүсдэг.
Цаг хугацаа өнгөрөхөд паалан элэгдэж, том нүхнүүд үүсдэг бөгөөд ингэснээр цоорол болон паалан нимгэрдэг.
Фтор
Фтор нь шүдний өнгөр үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд өнгөр нь цаг хугацааны явцад цоорол үүсдэг. Хэрэв та фторжуулсан ус хангалттай уухгүй, фтортой шүдний оо хэрэглэхгүй эсвэл фторын нэмэлт хэрэглэхгүй бол шүд цоорох эрсдэлтэй.
Хэрвээ 0.7 ppm-ээс их фтор агуулсан ус буюу фторыг хэтрүүлэн хэрэглэвэл шүдний флюроз үүсдэг. Флюроз нь шүдний паалангийн гипоминерализаци бөгөөд энэ нь паалангийн хэвийн бус хөгжилд хүргэж улмаар шүдэнд цагаан судалт, шар толбо, хүрэн толбо үүсгэдэг.
Хүнсний шинж чанар
Хүнсний шинж чанар болон бүтэц нь таны шүд, буйл болон эрүүнд нөлөөлдөг.
Жишээлбэл, шаржигнуур, наалдамхай хоол байнга идэх нь шүд суларч унах (цаг хугацаа өнгөрөх тусам), шүд эмтрэх болон шүдэнд хагарал үүсгэдэг.
Мөн ам нээх, хаах үед эрүүний өвдөлт мэдрэгдэх болно.
Түүхий ногоо, шаржигнасан жимс (жишээлбэл, лууван, цоохор майлз, алим) нь бактерийн халдвар болон эд эсийн гэмтэлтэй тэмцдэг. Эдгээр хүнс нь шүдний паалан болон буйлны эдийг гэмтээдэггүй.
Эх сурвалж:
Palmer, Carole A., and Linda D. Boyd. Diet and Nutrition in Oral Health. Pearson Prentice Hall, 2016.
Scardina, G A, and P Messina. “Good Oral Health and Diet.” Journal of Biomedicine & Biotechnology, Hindawi Publishing Corporation, 2012., https://www.hindawi.com/journals/bmri/2012/720692/