Жирэмсэн байх хугацаанд биед гарч байгаа гормоны өөрчлөлтүүд нь таны буйлыг хавагнуулж улайлган хөндүүр болгодог. Энэ байдлыг жирэмсний үе дэх буйлны үрэвсэл гэх бөгөөд эмчлэгдээгүй тохиолдолд шүдний тулгуур эдийн өвчин болдог байна.
Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та доорх энгийн зөвлөмжүүдийг дагана уу:
1. Шүдээ угаах болон утсаар цэвэрлэх:
• Шүд буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд фтор агуулсан оогоор зөөлөн үстэй сойзоор өдөрт 2-оос доошгүй угаах
• Өдөрт нэг удаа унтахын өмнө шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх
• Хэрэв угааж чадахгүй хордлоготой бол фтор агуулсан ам зайлагчаар зайлах
• Бөөлжиж байгаа бол зүгээр усаар зайлж байх
2. Эрүүл хооллох:
• Жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, самар, үр тариа, чихэрлэг хоол хүнсний зүйлсийг зөвхөн үндсэн хоолны үед хэрэглэнэ. /хийжүүлсэн ундаа, чихэрлэг сок ундааны оронд усыг сонгох /
• Хоол хооронд ус ууж байх
• Чихэрлэг зүйлсийг багасгах зогсоох үүнд: бүх төрлийн чихэрлэг шингэн зүйлс, жигнэмэг, чихэр
• Ксилитол, саахаргүй бохь, гаа, хэрэглэж байх
3.Шүдний эмчийн үзлэг:
• Жирэмсний эхний үед шүдний эмчид очиж амны хөндийн үзлэгт орох
• Жирэмсэн гэдгээ шүдний эмчдээ хэлж төрөх хугацаанаасаа өмнө амны хөндийг эрүүлжүүлэх
• Эмчийн зааврын дагуу амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
Жирэмсэний улмаас дотор эвгүйрхэн огиулах нь ходоодны хүчил амны хөндийд ялгарах боломж олгоно. Амны хөндийд ялгарсан ходоодны хүчил нь шүдийг гэмтээх аюултай учир огиулсаны дараа амаа 1 цайны халбага сода хийсэн усаар зайлах хэрэгтэй Огиулсаны дараа шүдээ шууд сойзоор сойздож угааж болохгүй бөгөөд ингэх нь шүдийг элэгдэхэд хүргэж болох тул 1 цаг орчим хүлээх хэрэгтэй Cetylpyridinium chloride найрлагандаа агуулсан ам зайлагч уусмал хэрэглэх нь жирэмсний явцад амны хөндийд нян бактери хуримтлагдахаас сэргийлэх сайн талтай.
Жирэмсэн үед прогестрон дааврын түвшин ихэссэнтэй холбоотойгоор амны хөндийн цусан хангамж нэмэгддэг. Үүний улмаас буйл бичил биетний нөлөөнд илүү мэдрэг болж үрэвсдэг байна.